Сонгон шалгаруулалт

Соёолон Интернэшнл ХХК нь нээлттэй ажлын байрны зараа боломжит бүх мэдээллийн хэрэгслээр зарладаг ба үүнд компанийн веб сайт, Зангиа, Facebook, LinkedIn, зар сонин зэргээр мэдээлэлдэг. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа та бүхний ирүүлсэн материал дээр үндэслэн ажил горилогч бүрд тэгш боломж олгож бизнесийнхээ үндсэн зарчимд тулгуурлан шударга, ил тод нээлттэй явуулдаг.

Сонгон шалгаруулалтын үе шатууд:

Анкет хүлээн авах үе шат:

Соёолон Интернэшнл ХХК нь  нээлттэй ажлын байрны зараа боломжит бүх мэдээллийн хэрэгслээр зарладаг ба үүнд  Соёолон Интернэшнл компанийн веб, Зангиа, Facebook, LinkedIn, зар сонин зэргээр мэдээлэлдэг.

Анкетын шалгаруулалтын үе шат:

Анкетаа ирүүлсэн ажил горилогч нарыг тавигдах шаардлагын дагуу шалгаруулна.

Ярилцлагын I үе шат:

Хүний нөөцийн мэргэжилтэнтэй хувь хүний ажлын туршлага, суурь ур чадварын чиглэлээр Танилцах уулзалт хийнэ.

Ярилцлагын II үе шат:

Тухайн мэргэжлийн нэгжийн удирдах ажилтантай    мэргэжлийн ур чадварыг тодорхойлох талаар уулзалт хийнэ.

Эцсийн шийдвэр гаргах шат:

Сонгон шалгаруулалтын хариу шийдвэр мэдэгдэнэ.  Тэнцсэн ажилтнууд өөрийн талаар мэдээллийг үнэн зөв гарган өгч ажлын байранд гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ дэлгэрэнгүй үүрэгтэй танилцан гэрээнд гарын үсэг зурна.

Scroll to Top