Previous slide
Next slide
Оюутан дадлагажуулах хөтөлбөр
Соёолон Интернэшнл ХХК нь дотоодын их дээд болон мэргэжлийн сургуулиудын оюутнуудад онолын мэдлэгийг баталгаажуулан практик дадлага олгох, компанийн үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйд чадварлаг ажилтан болоход нь туслах, дэмжих зорилгоор амжилттай суралцаж буй оюутнуудад танилцах болон үйлдвэрлэлийн ЦАЛИНТАЙ дадлага хийх боломж олгоно. Дадлагажуулах хөтөлбөрийн хүрээнд манай компанийн үндсэн ажилтны нэгэн адил компаниас зохион байгуулгагддаг арга хэмжээнүүдэд бүрэн хамрагдах боломжтой.
Хөтөлбөрийн зорилго
- Ажлын орчин болон компанийн соёлд суралцах
- Шинэ төгсөгч болон оюутан залууст танхимаар олж авсан мэдлэгээ бизнесийн нөхцөл байдалтай уялдуулж, ажлын байрны бодит туршлагыг хуримтлуулах
- Хөтөлбөрөөр дамжуулан ажиллах чин хүсэл тэмүүлэлтэй хөтөлбөрийн шаардлага хангасан горилогчдыг ажлын байраар хангах
Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага
- Компанийн үйл ажиллагааны чиглэл дагуу мэргэжлээр суралцаж байх
- Сурлагын голч дүн 3.0-аас дээш байх
Дадлага хийх оюутан дараах материалуудыг бүрдүүлнэ.
- Дадлага хийхийг хүссэн өргөдөл
- Дадлагын оюутны дэлгэрэнгүй анкет
- Сурлагын дүнгийн жагсаалт
- Тухайн сургуулиас олгосон дадлагын удирдамж
- Оюутны үнэмлэх
- Иргэний үнэмлэхийн хуулбар