Манай компани хүний нөөцийн дараах бодлогуудыг хэрэгжүүлэн ажилладаг
Хүний нөөцийн үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль эрх зүйн хүрээнд нийцүүлэн явуулах;
Хөнгөлөлт, хангамж, тэтгэмж, дэмжлэгийн багцыг тасралтгүй сайжруулах замаар ажилтнуудыг тогтвор суурьшилтай, өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
Ажилтны ажлын гүйцэтгэл, цалин хөлс, урамшууллыг нягт уялдуулах удирдлагын тогтолцоог хөгжүүлж өндөр гүйцэтгэл, үр дүн, ур чадварт тулгуурласан өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал авах ижил тэгш боломжийг бүрдүүлэх;
Компанийн үнэт зүйлд нийцсэн зан байдлыг дэмжин тасралтгүй сурч хөгждөг байгууллагын соёлыг бий болгох;
Ажилтнуудын сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “SOYOLON WELL-BEING” хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх, хөтөлбөрийн чанар, хүртээмжийг байнга сайжруулах;
Ажилтныг ажлыг байранд тасралтгүй суралцаж, бие биеэсээ суралцан хөгжих, мэдлэг ур чадвараа ахиулах нөхцөлөөр хангах, дэмжих;
Ажлын байрны уян хатан байдлыг нэмэгдүүлэх замаар ажилтнуудын хайртай хүмүүстээ зориулах үнэт цагийг нэмэгдүүлэх;
Үндэсний хөрөнгө оруулалтай, залуу Монгол инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн манай компани хамт олныхоо ур чадварыг тасралтгүй хөгжүүлэн аюулгүй ажиллагаа төвтэй компанийн соёлыг бий болгохыг эрхэмлэх;
Хүний нөөцийн тоо баримт